Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ.
Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм байна.
 Үүнд:
 	- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
 
 	- Барилгын материалын худалдаа
 
 	- Модны зах
 
 	- Авто техникийн зах
 
 	- Ресторан
 
 	- Кафе
 
 	- Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
 
 	- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
 
 	- Хүргэлтийн хоол
 
 	- Кофе шоп
 
 	- Хувцас захиалга, засвар
 
 	- Гутал захиалга засвар
 
 	- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
 
 	- Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
 
 	- Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
 
 	- Цүнх захиалга, засвар
 
 	- Нүдний шил захиалга, засвар
 
 	- Цоож, түлхүүр засвар
 
 	- Цаг засвар
 
 	- Хими цэвэрлэгээ, угаалга
 
 	- Гэрэл зураг
 
 	- Айл нүүлгэх үйлчилгээ
 
 	- Эд бараа түрээслэх үйлчилгээ
 
 	- Нийтийн бие засах
 
 	- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
 
 	- Авто засвар /агрегат, кузов/
 
 	- Дугуй засвар
 
 	- Автомашины угаалга
 
 	- Автомашины доторлогоо
 
 	- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
 
 	- Авто зогсоол /битүү, ил/
 
 	- Нийтийн байрны үйлчилгээ
 
 	- Барилга засвар
 
 	- Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.
 
Тусгай нөхцөл шаардах үйлчилгээний салбарууд
/Хүн хоорондын зай барих, хамгаалалтын плёнк, халдвар авахгүй байх талаас нь зохицуулах шаардлагатай газрууд/
 	- Авто техникийн зах
 
 	- Ресторан
 
 	- Кафе
 
 	- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
 
 	- Хүргэлтийн хоол
 
 	- Таксины үйлчилгээ