Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг энэ долоо хоногт ашиглалтад оруулна

Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдаалахаар болсон билээ.

Нэг тонн түлш 150 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан бол 50 хувь хямдарснаар 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдаалагдах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 1 сард 90 мянга орчим тонн сайжруулсан түлш хэрэглэдэг бөгөөд одоогоор хагас сарын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний сайжруулсан түлшний бэлэн нөөц байгаа юм.

Улаанбаатар хотын зүүн талд буюу Налайх дүүрэгт жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийн барилга угсралтын ажил 98%-тай явж байна.

Энэ долоо хоногт ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ