УХТЭ-ийн хамт олон зорилтот бүлгийн иргэдээ шинжилгээнд хамруулах, амны хаалт олгох ажлыг хийж байгаа билээ.
ЭМЯ-аас зохион байгуулж буй нийслэлийн 6 дүүргийн зорилтот бүлгийн 10 мянган гаруй өрхийг Covid-19-н шинжилгээнд хамруулах ажлыг Улсын төв эмнэлгүүд хариуцан зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогдсон зорилтот бүлгийн 2615 иргэнд оношилгоог хийж, өрх бүрт 100 ширхэг амны маск тараах ажлыг хэрэгжүүлж байна. Дээрх үйл ажиллагаа амралтын өдрүүдэд ч мөн үргэлжилнэ гэнэ.
Та бүхэн Улсын онцой комиссоос гаргасан шийдвэрийг чанд сахин, гэр гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ чанд сахихыг уриалж байна.