Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх 20 цэг

Орон нутагт оршин суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээллээ.

Орон нутаг руу явах иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдах бөгөөд ингэхдээ 119.mn сайтад нэвтэрч, шинжилгээ өгөх хаягийн мэдээллийг авах юм байна.

PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариуг 119.mn сайтаас харах бөгөөд явахаасаа 48 цагийн өмнө өгөх ёстой. Хариугаа авчихаад удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзэж байгаа.

Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой.

Унаанд суухдаа шинжилгээний хариу, QR кодоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлага тавьж байгаа юм. Халдвар хамгааллын дэглэмээ сахина. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой гэдгийг анхааруулж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ