Борлуулагч нарт халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлалаа
Дэлхий нийтийг түгшээгээд буй цар тахал дотоодод бүртгэгдэж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа энэ өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 610 цэг ажиллаж, өдөр тутамд иргэдэд түлш түгээж байна.
Тиймээс энэ эрсдэлтэй цаг үед ажиллаж байгаа борлуулагч нарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас амны хаалт, нүүрсний пластик хаалт, гар ариутгагч санитол зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг хандив болгон өгчээ.
Амны 25620 хаалт, нүүрний пластик 1321 хаалт, гар ариутгагч санитол 1959 ширхэгийг борлуулалтын 610 цэгт ажиллаж байгаа 1000 гаруй, хангамжийн 30 баазад ажиллаж байгаа 200 гаруй хүнд дээрх хамгаалах хэрэгслийг хандивлажээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ