Зорилтод 10 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангаж байна
Зорилтод 10 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангаж байна.
“Зорилтод өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай” захирамж гарсан билээ. Энэ хүрээнд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн өрхийн орлого бага зорилтод бүлгийн 10 мянган өрхөд түлш олгох ажлыг эхлүүлсэн байна. Монгол Улсад бий болсон коронавируст халдварын шинэ нөхцөл байдлаас үүдэн зорилтод бүлгийн өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг эрчимжүүлээд байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Онцгой комисс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран үе шаттайгаар энэхүү ажлыг зохион байгуулж, нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн өрхийг хамруулж байгаа юм.
Хүйтний эрч чангарч буй энэ үед түлээ, нүүрс шаардлагатай өрх цөөнгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 40 гаруй хорооны 2972 өрхөд сайжруулсан түлш тараагаад байна.
Цаашид хуваарийн дагуу сайжруулсан түлш авах өрхүүдэд урьдчилан мэдэгдэх бөгөөд ирэхдээ иргэд амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ барьж ажиллахаар зохион байгуулж байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ