Б.Буджаргал миний бие “Ковид-19” халдвар гарсны улмаас Тайландад олон сарыг өнгөрүүлж, төлөвлөсөн тэмцээндээ оролцоход хүндрэл, бэрхшээл тохиолдсон тул нүүр номын найзууд, Монголын ард түмэн та бүхнээсээ тусламж хүссэн билээ. Намайг ойлгож дэмжин, сэтгэлийн хандив өргөж байгаа хүн бүхэнд, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа.
Хэт холын зайн ультра гүйлтийн 6 өдөр, 6 шөнө тэмцээний сүүлийн өдөр буюу 6 дах өдөр үргэлжилж байна. Буджаргал тамирчин 126 цагийн байдлаар 422 майл буюу 679 км замыг туулаад байна. Тэмцээн дуусахад 18 цаг үлджээ. Дашрамд дурдахад Монголын Үндэсний олон нийтийн телевиз тэмцээний 4 дэх өдрийн зардлыг хариуцсан байна. "#MNB-ийн хамт олонд таралхснаа илэрхийлье" гэлээ.