Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн А нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед хорио цээрийн хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн эсхүл саад учруулсан”, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэсэн зөрчлүүдийн шинжийг хангаж байна гэж үзэн дараах шийтгэлийг ногдуулжээ.
Иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэвэр гаргасан байна.