Шинээр 31 хүн коронавирусээр халдварлажээ

Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын 65 тохиолдол илрээд байгаа тухай УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Монгол Улсын Шадар сайд танилцуулсан. Тэгвэл энэ тоо хамгийн сүүлийн мэдээгээр 72 болоод байгааг ЭМЯ мэдээллээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрчээ.

Одоогоор Улаанбаатар хот болон таван аймагт коронавирус бүртгэгдэн голомтлон гарч байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод 14, Сэлэнгэ аймагт 28, Дархан-Уул аймагт 11, Дорноговь  аймагт 1, Орхон аймагт 13, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол батлагджээ. Улаанбаатар хотод “УБТЗ”-ын харьяаллын хавьтлын дөрвөн хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр орон нутгийн байршилтай голомтуудад нийт 72 тохиолдол бүртгэгдэж байна.

Манай улсад коронавирусний халдварын тохиолдол 505 болж байна. Үүнээс 329 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусээр халдварласан 169 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 нь хөнгөн оноштой байна.

ХӨСҮТ-д нийт 166 хүн ажиглалт, тандалтад байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ