Коронавирусний гурван тохиолдол шинээр илрэв

Улсын хэмжээнд өчигдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрчээ.

Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийнхэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Сэлэнгэ аймгаар орж ирсэн Тир машины хоёр жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн.  Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ” гэв.

Мөн Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад "COVID-19" халдварын 434  тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 328 нь эдгэрээд байгаа юм. Сувилалд 16, гэрийн ажиглалтад 16,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д онош  батлагдсан 100 хүн эмчлүүлж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 77 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 177 хүн ажиглалт тандалт, хяналтад байгаа аж.

Өчигдөр хийсэн шинжилгээг танилцуулбал, 10 дугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 202 хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 85 хүний давтан шинжилгээ,  Замын-Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 42 эмч, ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирж Улаанбаатар хотод тусгаарлагдсан 25 хүн, Сэлэнгэ аймгийн лабораторид хийсэн 134 хүн, Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн 18 хүний шинжилгээ халдваргүй гарчээ.   Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Түүнчлэн Ховд аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн 14 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ