Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэлнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Халамжтай холбоотойгоор “Өчигдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгоод байна. Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрөөс хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхлэх юм” гэдгийг ЗГХМХХ-ээс мэдээллээ.