ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гурван хүнд коронавирусийн халдвар илэрч, 817 хүнээс илрээгүй. Гурван батлагдсан тохиолдлын нэг нь 4 настай хүүхэд байсан бол хоёр нь ажиглалтад хянагдаж байгаа хоёр эмч байна" гэлээ.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн.
Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд СӨРӨГ гарсан.
Сэлэнгэ аймагт шуурхай баг ажиллаж байна.
Тус аймагийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд СӨРӨГ байна.
Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалт руу шилжсэн.
ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна.