Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор “Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байв. Анх 1991 оноос чихрийн шижний эсрэг авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийд чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байна. 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөв байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс мэдээлж байна.
Чихрийн шижин гэдэг нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм.
Инсулин нь нойр булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд бие махбодид хэрэгтэй энергийн эх үүсвэр болох глюкозыг бидний бие рүү гол зөөх чухал үүргийг гүйцэтгэдэг. Xэрэв инсулин даавар байхгүй бол цусан дахь сахарын хэмжээ ихэсч, цаашид удаан үргэлжилбэл биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө.
Чихрийн шижинг хэлбэрээр нь дараах 3 төрөлд хувааж болно.
1-р хэлбэрийн чихрийн шижин
Ихэвчлэн бага насны болон өсвөр насны хүүхдэд тохиолдоно. Энэ төрлийн чихрийн шижин өвчний үед инсулин даавар бараг байхгүй буюу маш бага хэмжээтэй байна. Иймд цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгахын тулд байнга инсулин даавар хэрэглэдэг.
2-р хэлбэрийн чихрийн шижин
Энэ төрлийн шижин өвчний 90%-иас дээш тохиолдол нь насанд хүрэгчдэд илэрдэг. 2-р хэлбэрийн шижингийн үед бие махбод инсулин даавар ялгаруулах боловч хангалттай хэмжээнд зохицуулж чадахгүй. Иймд эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн эрүүл хоолны дэглэм мөрдөх шаардлагатай. Хэдийгээр зөв амьдралын хэв маягийг мөрдсөн ч зарим тохиолдолд эм буюу инсулин дааврыг хэрэглэж цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгах хэрэгтэй болдог.
Жирэмсний үеийн чихрийн шижин
Жирэмсний явцад дааврын нөлөөнөөс болж эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Энэ хэмжээ цаашид өндөр байх нь ээж болон урагт асуудал үүсгэх ба чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй.
Хэрэв танд дээрх шинж тэмдгийн аль нэг илэрч байгаа бол эмчид хандаж болно. Мөн өөрийн хүссэн үедээ эмчид хандаж сахарын түвшингээ шинжлүүлэх хэрэгтэй.
Хэрэв чихрийн шижинтэй болсон бол яаралтай эмчид хандаж, эмчийн хяналтад тогтмол орох, заавар зөвлөгөөг нь дагаж мөрдөх, буруу дадал зуршлыг хаяснаар чихрийн шижингээс үүсэх хүндрэлээс сэргийлэх боломжтой.
1. Өвчнөө хянах
Чихрийн шинжин өвчний талаар бүрэн ойлголттой болох. Өдөр тутмын амьдралдаа эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх. Биыийн жингээ тогтмол байлгах. Цусан дахь сахараа хянах, эмчийн зөвлөсөн хэмжээг баримтлах, эмээ тогтмол уух.
2. Тамхинаас татгалзах
Тамхи татах нь 2-р хэв шинжийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал: Цусны эргэлт буурснаар хөлний шархлаа үүсэх ба энэ нь хүндэрвэл тухайн хэсгийг мэс заслын аргаар тайран авах эрсдэл үүсгэнэ.
3. Даралт болон бие дэх өөх тосны хэмжээгээ хянах
Цусны даралт өндөр байх нь судсанд аюултай. Мөн бие дэх өөх тосны хэмжээ өндөр байх нь чихрийн шижинтэй хүмүүст зүрxний шигдээс, харвалт гэх мэт амь насанд эрсдэлтэй өвчин үүсгэдэг.
Даралт болон өөх тосны хэмжээгээ бага байлгахын тулд эрүүл хооллох, тос багатай хүнс хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй. Xэрэв шаардлагатай бол эмч эмийн эмчилгээ бичиж болно.
4. Эмчийн хяналтад тогтмол хамрагдах
Жилд 2-4 удаа чихрийн шижингийн эмчид болон нүдний эмчид хянуулж байх xэрэгтэй.
5. Вакцинжуулалтад хамрагдах
Чихрийн шижинтэй хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад өвчин амархан тусах магадлалтай. Иймд эмчийн зөвлөсний дагуу томуу, хатгаа, гепатит Б болон бусад шаардлагатай вакцинд тогтмол хамрагдах хэрэгтэй.
6. Шүдээ арчлах
Чихрийн шижин нь буйлны үрэвсэл үүсгэдэг. Өдөрт хамгийн багадаа 2 удаа фтортой оогоор шүдээ угаах, шүдний утас хэрэглэж цэвэрлэх, жилд 2-оос доошгүй удаа шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. Хэрэв буйлнаас цус гарах, улайх, хавдах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
7. Хөлөндөө анхаарах
Цусан дахь сахар өндөр байх нь цусны урсгалыг бууруулж энэ нь хөлний мэдрэлийг гэмтээдэг. Хэрэв үүнийг эмчлэхгүй орхивол шарх, цэврүү нь халдвар дамжих эрсдэл үүсгэнэ. Улмаар хөлөө алдах аюултай.
Хэрвээ танд хөлийн асуудал байгаа бол дараах зөвлөмжийг дагаад үзээрэй.
8. Өдөр бүр аспирин уух
Хэрэв танд чихрийн шижин болоод даралт өндөр, тамхи татдаг зэрэг зүрх судасны өвчлөл үүсгэх шалтгаан байдаг бол зүрхны шигдээс болон харвалтаас сэргийлж эмч аспирин зөвлөж болно. Хэрэв дээрх шалтгаан байхгүй бол аспирины зохистой хэрэглээг эмчээсээ тодруулаарай.
9. Согтууруулах ундаа хэрэглэдэг бол зохистой хэмжээг баримтлах
Согтууруулах ундаа нь хүний юу идэж уухаас үл хамааран цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж эсвэл багасгадаг. Хэрэв та хэрэглэх шаардлагатай бол 24 цагт 1 удаад согтууруулах ундааны аль нэгийг (шар айраг 285мл, цагаан архи 30 мл, дарс 100мл) уухыг зөвшөөрдөг.
Алкохолын хэрэглээ нь инсулин хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг болохыг анхаараарай.
10. Стрессээ зохицуулах
Уурлаж бухимдахгүйн тулд хангалттай унтаж амрах, эерэг бодолтой байхыг хичээгээрэй.
Цусан дахь сахарын хэмжээ өндөр байх нь дараах хүндрэлийг дагуулдаг.
1-р хэв шинжийн чихрийн шижин нь ихэвчлэн төрөлхийн байдаг тул урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Харин 2-р хэв шинжийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Үүний тулд:
Дасгал хөдөлгөөн. 7 хоногт 500ккал шатаах дасгал хийснээр шижин тусах эрсдлийг 6% багасгасан судалгаа байдаг. Ихэнх хүмүүст долоо хоногт 3-4 удаа дасгал хөдөлгөөн эрчимтэй хийх нь үр дүнтэй болох нь батлагдсан. Дасгал хийснээр бие дэх инсулины зохицуулаг зөв явагдаж цусан дахь сахарын хэмжээ хэвийн болно.
Илүүдэл жингээс салах. ЧШ-ээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэв илүүдэл жинтэй бол жингээ багасгах, биеийн хэвийн тогтмол жинг хадгалах нь маш үр дүнтэй.
Тамхинаас гарах. Өдөрт 16-20 ширхэг тамхи татдаг хүнийг энгийн хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 3 дахин их байдаг. Тамхи татсаны дараа цусан дахь сахарын төвшин нэмэгддэг байна.
Архины хэрэглээг хязгаарлах. Өдөрт 1-ээс дээш удаа уудаг бол ЧШ болон хавдар тусах эрсдэл нэмэгддэг.
Чихрийн хэрэглээг багасгах. Чихрийн хэрэглээ нь шууд чихрийн шижин үүсгэхгүй боловч хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл хортой. Чихэр агуулсан уух зүйлсийг (бүх төрлийн чихэртэй ундаа) өдөрт 1-ээс дээш удаа хүн сард 1 удаа уудаг хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 2 дахин их байдаг.
Эрүүл хооллолтын зөвлөгөө