Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид:
- Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх
- Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах
- Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх
- Галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.