Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Теле хичээлийг зөвхөн хөл хорионы хугацаанд явуулах бөгөөд энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна.
2020 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.