Алтанбулаг боомтыг хоёр сарын хугацаанд хаана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ОХУ-тай хиллэдэг хилийн боомтуудад авах арга хэмжээний талаар шийдвэр гаргажээ.

Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хаах, мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар түр хаах УОК-ын саналыг дэмжиж шийдвэр гаргажээ.

Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулахаар төлөвлөсөн байна.

Ташрамд дурдахад, Алтанбулаг боомтыг хаах хугацаанд тус боомтод тусгай бүс байгуулж ОХУ-аас ирсэн ачааг тэндээс сэлгэж ачдаг байхаар бэлтгэлээ хангах юм. Мөн ОХУ-ын талтай хамтран төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэж, аль болох өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийхээр судалж байгаа юм. Харин тус боомтоор иргэдээ зохион байгуулалттай татан авах ажиллагаа зогсоохгүй аж.

Өнөөдрийн байдлаар, Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 тээврийн жолоочоос COVID-19 илэрчээ. Тэдгээрээс гурав нь өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан бөгөөд үлдсэн монгол, орос, беларусь 37 жолоочийг ХӨСҮТ-д тээвэрлэн эмчлэх юм. Цаашид халдвар илэрсэн жолоочийг ХӨСҮТ рүү тээвэрлэх явцад халдвар хамгааллын эрсдэл учрахаас болгоомжилж  УОК-оос дээрх саналыг гаргажээ.

Эх сурвалж: /МОНЦАМЭ/.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ