АХЛАГЧ Б.ХИШИГЖАРГАЛ, ДЭД АХЛАГЧ Б.ЯНЖМАА НАРЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛЖЭЭ
Хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар анги, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газар хамтран өөрсдийн алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэх хүрээнд орон сууцтай болголоо.
Тодруулбал, Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагч, ахлагч Б.Хишигжаргал, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэд ахлагч Б.Янжмаа нарын гэр бүлийг нийгмийн хамгааллыг нь шийдвэрлэх хүрээнд Б.Агваандаш захиралтай “Ариун анар хаус” ХХК болон “ТВ9” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, алба хаагчдаа өөрийн гэсэн орон сууцтай болгож чаджээ.
Гэрийн эзэн ахлагч Б.Хишигжаргал “Өөрийнхөө хамт олон болон ханийнхаа хамт олонд, тусалж дэмжсэн компани, телевизийн уран бүтээлчдэд маш их баярлалаа. Зүүд шиг л санагдаж байна. Бид хоёрын хувьд эх орондоо чин сэтгэлээсээ зүтгэх их өртэй үлдлээ гэж хэлэх байна. Үр хүүхдүүд маань биднээс ч илүү баярлаж байгааг харахад сайхан байна. Үнэхээр их баярлалаа” гэв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ