Дуучин Х.Оюунбилэг нь 1998 онд Отгонтэнгэр их сургуулийг багш орчуулагчаар, 2000 онд СУИС-ийн урлагийн менежментийн ангийг тус тус төгсчээ. Түүнийг Харанга хамтлагийн дуучин МУГЖ Х.Лхагвасүрэнгийн бэр гэдгээр олон хүн мэднэ. Мөн МУГЖ дуучин Т.Ариунаагийн үеэл юм.
Тэрээр төрсөн өдрөөрөө ая зохиогч Б.Ангирмаатай хамтран тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтонд "Чамайг тоссон зам", "Эгэл биш инээд", Б.Ангирмаагийн "Чиний харцанд", "Миний дуу", "Чагная" гэх мэт олны хайртай аялгуу сайхан дуунуудаа өргөн барих ажээ.
Тоглолт 2020.11.27-ний Баасан гаригт болох юм байна.