Утаа буурснаар уушигны өвчлөл, ургийн эндэгдэл буурахаас эхлээд олон эерэг үр дүн гарч эхэлжээ

Хүн амын талаас илүү хувь суурьшиж байгаа нийслэл хотыг утаанаас салгах гэж сүүлийн 10 гаруй жил олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон зуун сая долларыг үр дүнгүй зарцуулсан. Харин У.Хүрэлсүхийн засгийн газар жил гаруйн хугацаанд утааг 50-иас илүү хувиар бууруулж энэ онд 80 хувьд хүртэл бууруулах томоохон зорилт тавиад байна.

БОАЖЯ-ны Сайд Д. САРАНГЭРЭЛ: 11 МЯНГА 789 АЙЛЫН ЯНДАН БОЛОН ХАНАН ПИЙШИНГ ХӨӨЛЖ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛСАН

Цаасан дээр олон жил зурагдсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулахаас эхлээд утааг бууруулах олон ажлыг хийж байгааг салбарын сайд нар онцолж байна. Иргэд харамсалтайгаар угаартаж нас барахаас сэргийлэх ажлыг хүртэл БОАЖЯ гурван сарын хугацаанд эрчимтэй явуулж байгаа. "Яндангаа хөөлье" аяны хүрээнд 11 мянга 789 айлын яндан болон ханан пийшинг хөөлж тэр хэмжээнд хүний амь нас эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлсэн гэдгийг хэлж байна.

Утаа буурснаар уушигны өвчлөл, ургийн эндэгдэл буурахаас эхлээд олон эерэг үр дүн гарч эхэлжээ.

Шахмал түлшний тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй бөгөөд утааг бууруулах ажилд дан ганц шахмал түлшний хэрэглээ биш цахилгаан болон хийн халаалтыг нэмэгдүүлж урт хугацаандаа орон сууцжуулах хөтөлбөрийг тогтвортой явуулах нь засгийн газрын үндсэн зорилт гэлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ