ГССҮТ-д 372 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ
ХОНОГИЙН МЭДЭЭ :  ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна.
(2020.11.09-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 380 дуудлага холбогдож, үүнээс 198 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 95 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2408 дуудлага ирснээс 1993 нь яаралтай тусламж, 1341 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байгаа аж.
ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 33 мэс засал хийгдснээс яаралтай 32, төлөвлөгөөт 1 мэс засал хийгдэж, ГССҮТ-д 372 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3511 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 198 нь хөдөө, орон нутгаас, 174 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэнэ.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ