Дуучин Ука төрийн дээд медаль "Алтан гадас" одонгоор шагнууллаа

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний хувьд "Voice mongolia" тэмцээний хүндэт шүүгчээр амжилттай ажиллаж байгааг бид мэднэ.

Дөчин насны дөрөө жийж яваа түүнийг хэн ч харсан хорин хэдтэй л гэж хэлмээр. Ука 1982 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд одоо 38 настай ажээ. Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний "Орхон" дээд сургуульд орсон байдаг. Гэвч Укад хэлмэрч, нарийн бичгийн даргын мэргэжил зохисонгүй. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч  хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгсөн юм. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд "Nature sounds"-даа  бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байжээ.

Тэгвэл Киви хамтлагийн ахлагч хөдөлмөрч, дайчин, сайн ээж, сайхан хань, Ука төрийн дээд медаль "Алтан гадас" одонгоор шагнуулсан сайхан үйл явдал боллоо. Баяр хүргэж сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ