Намрын тохижилт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 748ш 4-6метрийн өндөртэй том оврын шилмүүст мод тарьжээ.
Үргэлжлүүлэн аюулгүйн тойргоос баруун чиглэлд өнөөдрийн байдлаар 158ш нарс мод тариад байна. Мод нэг бүрийг 30-40л бордоотой усаар цэнэг усалгаа хийж үндсэнд тэжээл өгөх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа аж.
Намар тарьсан дээрх бүх моддыг өмнөх онуудын дулаалгаас илүү зузаан тусгай зориулалтын материалаар 1/3 хэсгийг бус талаас илүү хувийг бүрэн дулаалж байна.