Д.Нямхүү: Коронавирусээр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн (2020.11.06) ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

"2020 оны арваннэгдүгээр 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч бол Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс мөн халдвар илэрсэн гэв.

ХӨСҮТ-ийн халдвартай иргэдийг эмчлэх тасагт ажиллаж байсан сувилагч коронавирусийн халдвар авчээ.

Тухайн багт ажиллах эмч, сувилагч нар 14 хоногийн хугацаанд тусгаарлагдан эмчилгээнд оролцдог бөгөөд тэндээсээ гараад мөн тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагддаг. Тухайн сувилагчийн хувьд эмчилгээний 14 хоногийн хугацаанд хяналтын шинжилгээгээр хариу нь эерэг гарчээ.

Ийн Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээллээ.

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ