Сурагчдын үдийн цайнд анхаарцгаая

Засгийн газар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэг хүүхдэд өдөрт 900 төгрөг ногдож байхаар тооцон, “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн.

Хүүхэд хоногт авах нийт шим тэжээлтэй бодисын 10-15 хувийг үдийн цайгаар хангах ёстой.  Зохистой хооллолтын үндэс гэдэгт таван бүлэг хүнс багтдаг. Мах, сүү, үр тарианы төрөл, хүнсний ногоо жимс жимсгэний төрөл орох ёстой.

Бусад улсын үдийн цайнд анхаарлаа хандуулцгаая! Харин манайд сурагчид үдийн цайндаа!!!

Өнгөрсөн 10 сарын эхээр нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагчид үдийн цайндаа хордсон байж болзошгүй асуудал ч хөндөгдөж байлаа. Гэхдээ энэ сургуулийн багш нар сурагчдад хаяг шошгогүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн нийлүүлэгддэг болохыг нийгмийн сүлжээгээр дамжуулан цацсанаар “Үдийн цай” хөтөлбөр даган гарч байгаа “но” илэрсэн юм.

Сургууль бүр эмчтэй. Гэвч дээрх сургуулийн захирал нь эмчээ “Үдийн цай”-ны боовыг тараахгүй бол ажлаас хална гэх зэргээр дарамталсан байдаг. Харин тараасан гурилан боов нь шинжилгээний бичиггүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байсан.

Хөтөлбөрт анхаарал тавьж, чанартай хоол хүнс нийлүүлэгдэж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой атал эсрэгээр ажилласан байдаг. Энэ бол зөвхөн ганц жишээ. Өөр хэчнээн сургуульд ямар алдаа завхрал гарч байгааг хэлэх боломжгүй. Шалгалт хийхэд л хэдэн арван зөрчил илэрдэг.

Зөрчлөө арилгах хугацаа өгдөг ч, засдаг нэгэн байхад залруулдаггүй нь ч байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ