Монгол улсын Засгийн газар төвийн зургаан дүүрэгт түүхийн нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг 2018 онд гаргасан. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба зэрэг байгууллагын 1669 албан хаагч хяналт шалгалтын ажлыг хийж байна.
Шалгалт энэ сарын 16 өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 207 мянга гаруй айл өрхөд аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч, дулаан үйлдвэрлэх түгээх зохиоцуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 байгууллагын 78 байршилд байгаа 202 халаалтын зуух, уур үйлдвэрлэх 68 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна гэлээ.