“Дижитал” хамтлагийн дуучин СТА Г.Эрдэнэбилэг буюу Эрка фэйсбүүк, твиттер цахим сүлжээний идэвхитэй хэрэглэгчдийн нэг билээ. Тэрбээр шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийн талаар үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийлжээ.
Шинэ жил тэмдэглэхгүй гэх шийдвэр хараад урлагийн салбарынхныг элгээр нь мөлхүүлж таашаал авах гэсэн хүмүүс их баяр бахдалтай байх шиг байна. Бид аргаа олноо тайвшир. Харин жил бүрийн арван хоёр сард л алдагдалаа нөхөж ашиг хийж авдаг зуу зуун худалдаа үйлчилгээний байгууллагууд байдаг тэд хэцүүдлээ дээ. Олон сар дөнгөн данган тэсч шинэ жилээр л... гэж хүлээсэн хүлээлтийг нь тас цохиж хаалгаа барихад хүргэж байгаагаа ойлгох сэхээтэн байгаа болвуу. Нэг байгууллагын ард хичнээн олон хүний аж амьдрал явдаг талаар бодож үзвэл тэдгээр хүмүүсийг цалинжуулж ажилладаг байгууллага нь хаалгаа барихад тэр хүмүүс яах талаар бодож үзсэн болвуу. Дотроо өвчин алдаагүй гэх мөртлөө ард иргэдийнхээ аж амьдралыг нийтээр нь дордуулж өөрсдөөс нь хэт хамааралтай халамж горьдсон уяаны ноход шиг болгож байгаа нь вирус тархахаас ч дор зүйл биш гэжүү. Зохицуулалт гэдэг нь зохицох ёстой хэм хэмжээг хэлэх бишүү. Дотроо халдвар тараагүй байгаа нөхцөлд тохирсон зохицол өөр байхгүй юмуу" гэжээ.