Өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдөр Cirkle-K дэлгүүрийн хогийн саванд нярай хүүхэд хаягдсан хэрэг мэдээлэгдэж, цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон шалгаж эхэлсэн билээ.
Дөнгөж төрсөн эрэгтэй хүүхдэд Cirkle-K дэлгүүрийн ажилтнууд яаралтай анхан шатны тусламж үзүүлж дуудлага өгсөнөөр ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт тасагт эмчилгээ хийлгэж байсан юм.
Эмч нар хүүхдэд шаардлагатай бүхий л эмчилгээг энэ хугацаанд хийсэн боловч хүүхдийн биеийн байдал дээрдэлгүй байсаар хүү өчигдөр /2020.11.03/-ны өдөр бурхан болжээ.