Туркийн эрх баригчид газар хөдлөлтийг 6.6 баллаар хэмжсэн бол Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төв (EMSC) болон АНУ-ын Геологийн алба (USGS) хоёулаа 7.0 гэж мэдэгджээ.
Туркийн гурав дахь том хот Измир бол газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн юм. Хэдэн олон давхар барилгууд нуранги болон хувирч, дотор нь хэдэн арван хүн дарагджээ. 100 орчим хүнийг нурангиас гаргаж, аврах ажиллагаа найман байршилд үргэлжилсээр байгаа аж.
Туркийн эрх баригчдын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад дор хаяж 25 хүн амиа алдаж Грекийн Самос арал дээр дахин хоёр хүн нас баржээ.
Байгалийн гамшгийн үеэр улс даяар 800 гаруй хүн янз бүрийн гэмтэл авсан бөгөөд 3 настай охин ус, хоолгүй 91 цагийн турш нурангин доор амьдрах гэж тэмцэлдэж эсэн мэнд аврагдсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөөр байна.