ЦАГДААГИЙН "СҮЛД" ЧУУЛГЫН ХӨГЖИМЧИН Б.ОДМАНДАХ ГЭЖ ХЭН БЭ
Б.Одмандах нь Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд 2003 онд Ататуркын нэрэмжит 5-р сургууль элсэн орж 2015 онд Хөгжмийн бүжгийн коллежийг флейт хөгжимчин мэргэжлээр, 2015-2019 онд Монгол Улсын Консерваторийг дуурийн дуучин мэргэжлээр тус тус төгсөж, 2019 оноос Цагдаагийн "Сүлд" чуулгад ажиллаж байна.
2012 онд "Universe best songs" наадмын шилдэг 25 оролцогчийн нэг гэдгээр бид мэдэх билээ.
 
2017 онд МУК-с Дуулаачийн тэнхмийн оюутнуудын дунд зохиогдсон Дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн IV уралдаанд Тэргүүн байр, 2018 онд "The Voice of Mongolia" шоу тэмцээний шилдэг оролцогчоор тус тус шалгарсан ажээ.
Тэрээр одоо хөгжимчин, дуучин төдийгүй, Үндэсний их баяр наадам, Тэргүүн зэргийн "Чингис хаан одон" гардуулах ёслол зэрэг Төрийн болон Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, нэгдсэн болон хэсэгчилсэн тоглолтод тус тус оролцсоор байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ