Тайз, дэлгэцийн урлагт олон жил хүчээ сорьж, бидний хайртай жүжигчин болсон Д.Оюунтуул өнөөдөр /2020.11.02/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрбээр 2001 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Их сургуулиа төгсөөд Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн үүсгэн байгуулсан хамтлагт ажиллаж байгаад хошин урлагийн “Шинэ үе” продакшнаар овоглож олон сайхан уран бүтээлээрээ бидний танил болсон билээ.
Авьяаслаг бүсгүй анх “Овжин охид” уран сайхны киноны Мишээлийн дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавьж одоо тэрээр “Шинэ үе” продакшны жүжигчин төдийгүй тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож өнөөдрийг хүртэл хошин урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бүтээж яваа нэгэн билээ.
Түүнийг найз нөхөд, ойр дотныхон нь “Алаг нүдэн” хэмээн дууддаг аж.