ХОНОГИЙН МЭДЭЭ : ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн
#хоногийн_мэдээг хүргэдэг билээ.
(2020.11.01-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Амралтын өдөр цаг захиалгын 1800-0119 дугаарт 234 дуудлага холбогдож, үүнээс 186 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалжээ. Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
УГТЭ-ийн амбулаториор 33 хүн үйлчлүүлсний 2 нь хөдөө, орон нутгаас ирж үзүүлсэн байна.
Амралтын өдөр яаралтай 42 мэс засал хийгджээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд 3412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 249 нь хөдөө, орон нутгаас, 145 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.