COVID-19 цар тахлын үеэр ямар зан чанартай хүмүүс ариун цэврийн цаас нөөцөлж байсан бэ?

Covid-19 өвчний тархалтаас сэргийлэн олон орны Засгийн газар ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн. Тэр хэрээрээ хүмүүс улам сандарч, гэртээ байх хугацаандаа хэрэглэх бараа бүтээгдэхүүнээ ихээр нөөцлөх болсон.

Тэд өөрт хамгийн хэрэгтэй гэж бодсон зүйлээ их хэмжээгээр авч, дэлгүүрүүдийг хоосолцгоож байна. Зарим газарт иргэд хэрэгтэй зүйлээ олж авахын тулд дэлгүүр хаагдтал гадаа нь олон цагаар дугаарлан зогсох ч явдал гарч байлаа.

Үүндээр шалтгаалан Швейцарын Сэнт-Галлены их сургуулийн ажилтнууд судалгаа явуулж коронавирусын тархалтын эхэн үед ямар зан чанартай хүмүүс ариун цэврийн цаас нөөцөлж байсныг олж тогтоожээ.

Эрдэмтдийн явуулсан судалгаанд дэлхийн 29 орны насанд хүрсэн 1,029 иргэн оролцсон байна. Судалгааны үр дүнд амь насныхаа төлөө маш ихээр айж түгшиж байсан хүмүүс хамгийн их ариун цэврийн цаас худалдан авч байжээ. Мөн шударга, ажилсаг, хичээнгүй, зохион байгуулалт сайтай, төгс зүйлд тэмүүлдэг хүмүүс нөөцлөх хандлага гаргаж байсныг судлаачид онцолсон юм. Түүнчлэн үүнд хүмүүсийн нас болон байршил тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж байжээ. Жишээ нь Европтой харьцуулахад АНУ-н иргэд, мөн залуусаас илүү ахимаг насны хүмүүс ариун цэврийн цаас их хэмжээгээр худалдан авч, нөөцөлж байсан аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ