“МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийлээ.
Тэрээр: Өнөөдөр 2020.10.28-ны өдөр. #MNB #МҮОНРТ-ийн тамгыг үүрэг гүйцэтгэгч захиралдаа хүлээлгэж өглөө. 11.02-нд албан ёсоор өгөх байсан ч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай. Хамтарч ажилласан ҮЗ, ЗЗ-ын залуучууд, хамт олондоо баярлалаа. 2020/11/02 -ноос Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарлагдах тул олон олон нэр дэвшигчид, шилдэг мөрийн хөтөлбөрүүдээ уралдуулж оролцохыг хүсье гэжээ.