Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө.
2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал,
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн
- 1986-1996 онд нийслэлийн 73 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/
- 1997-2001 онд МУИС-ийн ХҮДС-ийг Эдийн засагч /БАКАЛАВР/
- 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлага /МАГИСТР/
Ажлын туршлага:
- 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга
- 2005-2013 онд “Очир-Ундраа групп”-ийн газрын захирал
- 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний туслах
- 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга.
Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг
Боловсрол:
- 1988-1998 онд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль
- 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч
- 2008-2010 онд Пэсифик Стэйтс их сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага
- 2018-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
- 2002-2003 онд “Розенблат Ассосэйтс” Канадын цагаачлалын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Эрх зүйн зохицуулалт хариуцсан захирал
- 2003-2006 онд “Мобиком корпораци”-ийн Зуунмод дахь салбарт мэргэжилтэн, салбарын захирал
- 2011 онд “Моннис интернэйшнл” ХХК-д хуулийн мэргэжилтэн
- 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д хуульч, ахлах хуульч, хэлтсийн дарга
- 2016-2017 онд Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга
- 2018-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал
- 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал
- 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр
Боловсрол:
- 2002-2006 онд МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /БАКАЛАВР/
- 2011-2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл /МАГИСТР/
- 2012-2015 онд “Их засаг* их сургуулийг Эрх зүйч
Ажлын туршлага:
- 2008-2009 онд “Их засаг* олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн
- 2009-2013 онд “Их засаг* олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал
- 2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга
- 2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга
- 2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга.
-
Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө
Боловсрол:
- 1995-2005 онд Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/
- 2005-2010 онд СУИС-ийг Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/
- 20014-2016 онд Сан дээд сургууль /МАГИСТР/
Ажлын туршлага:
- 2006-2009 онд “Их монгол” радиогийн гүйцэтгэх захирал
- 2012-2013 онд “Royal TV” телевизийн гүйцэтгэх захирал
- 2013-2015 онд “Zaluu.com” сайтын гүйцэтгэх захирал
- 2010-2015 онд НАМОХ-ны дэд ерөнхийлөгч
- 2014-2015 онд ШӨХТГ-ын даргын зөвлөх
- 2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч
- 2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
- 2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх
- 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн
Боловсрол:
- 1882-1992 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль /БҮРЭН ДУНД/
- 1992-1996 онд ШУТИС-ийн КТМС-ийг Мэдээллийн технологи /БАКАЛАВР/
- 1998-2003 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлага /МАГИСТР/
- 2015-2020 онд Москвагийн их сургууль /ДОКТОРАНТ/
Ажлын туршлага:
- 1995-1998 онд “Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирал
- 1998-1999 онд “Эн Эс Жи” ХХК-ийн захирал
- 1998-2003 онд “Миний байшин” төсөл санаачлагч
- 2003 оноос “Тайм констракшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2008 оноос “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2009 оноос “Эм И Ар Си” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2009 оноос “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар
Боловсрол:
- 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль /БАКАЛАВР/
- 2008 онд Удирдлагын академийн Бизнес удирдлага
- 2012-2014 онд Удирдлагын академийн Төрийн удирдлага
Ажлын туршлага:
- 2002-2009 онд “Суман гүн трэйд*-ийн захирал
- 2009-2012 онд “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв” НӨҮГ-ын дэд захирал
- 2012-2014 онд “TV10” телевизийн захирал
- 2014 онд “Эрүүл хүнс” ХХК-ийн захирал
- 2019-2020 онд “НОСК*-ийн захирал.
нарыг томилохоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулав.
“Улаанбаатар хотын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, шударгаар ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэллээ.
Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар орлогч нартай уулзаж, чиглэл өгөв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс