Түүхий нүүрсийг хориглох 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг өнгөрсөн өвөл 50% бууруулж чадсан билээ. Энэ нөр их бүтээн байгуулалтанд Нийслэлийн иргэн бүрийн оролцоо маш чухал байсан. Мөн утааг бууруулах, угаарын хийн эрсдлээс сэргийлэх чиглэлд сайн дурын ажилтан болон хэрэглэгчдэд үйлчлэх албаны ажилтан, хяналтын ажилтан бүгд маш их идэвхитэй оролцсон юм.
Өнөөдөр "Таван Толгой Түлш" ХХК-ийн хяналтын ажилтан Т.Түвшинжаргалыг "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Тодруулбал: Аравдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 23.00-24.00 цагийн орчим иргэн Т.Түвшинжаргал хашаандаа явж байтал угаар мэдрэгчийн бүдэгхэн сул дуу сонсогджээ. Тэр даруй харьяалалтай айлууд руу залгаж 30 гаран минутын дараа угаартах эрсдэлд орсон айлыг олжээ.
Учир нь утсаар залгах үед нялх хүүхэд нь уйлаад унтахгүй байна гэжээ. Гэрт нь ортол өрхөө бүтээгээд, яндангаа авч тавьчихаад нялх хүүхэдтэйгээ унтахаар зэхэж байсан гэр бүлийг угаар мэдрэгчийнх нь дуугаар олж мэдэж угаартах аюулаас сэргийлжээ.