Энэ оны есдүгээр сард Онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрыг хэвийн горимоор нь ажиллуулахаар болж, агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжүүлэх шийдвэр гаргасан.
Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргалаа.
Шадар сайд Я.Содбаатар: "Коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй учир 2020 оны наймдугаар сарын 1-нээс хойш эдийн засгийг идэвхжүүлэх үүднээс олон нийтийн бүх арга хэмжээг шат дараатайгаар нээсэн. ЕБС, боловсролын бүх байгууллага, урлаг, спортын арга хэмжээ гээд бүгдийг хэвийн горимд шат дараатай шилжүүлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан ч шинэ жилийн арга хэмжээг хориглох тухай шийдвэр гараагүй.
Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй байна" гэв.