Цахилгаан шатанд наасан тамхины эсрэг уриалга хүн бүхний хайрыг татаж байна

Тамхи нь дэлхий дээрх нас баралтын эхний 8 өвчний 6-ийнх нь шалтгаан болж байна. Эрдэмтдийн судалгаагаар тамхины утаанд 7,357 төрлийн химийн бодис агуулагддаг нь тогтоогджээ.

Тухайлбал, тамхины утаа биед орох үед цусны улаан эстэй маш хүчтэй нэгддэг. Үүнээс болоод тамхи татдаг хүмүүст хүчилтөрөгчийн дутагдал үүсдгийг эрдэмтэд сануулсаар байна.

  • Хоногт нэг хайрцаг тамхи татах нь жилийн турш 500 удаа рентген туяанд харуулсантай ижил хэмжээний хортой байдаг.
  • Тамхины утааг сорсноор никотин 7 секундийн дотор тархинд хүрч  судсыг агшаан эд эсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг байна.

Тамхины найрлагад орсон никотин гэгч бодис хүнийг донтуулдаг бөгөөд тамхийг нэг л удаа татах тэр мөчөөс эхлэн өөрийнхөө эрүүл мэндээ донгоор сольсон гэсэн үг юм. Никотин бол тамхины гол бодис. Нэг янжуурт 0.1-1.5мг хэмжээний никотин агуулагдана. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулан амь насыг хохироох аюултай хэмээжээ.

Харин та тамхинаас гарснаар:

  • Тамхиа хаяснаар насжилт 10-15 жилээр уртасна
  • Амьсгалын замын өвчлөл эрс буурна
  • Зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл 50% буурна
  • Эргэн тойрныхон тань дам тамхиталтад өртөж өвдөх эрсдэл багасна
  • Эдийн засгийн боломж нэмэгдэнэ
  • Гоо сайхан сэргэнэ
  • Орчны бохирдолт багасна
  • Бусдад эерэг дуурайл болно

Иймд аль болох залуу насандаа тамхийг хаяж өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалаарай. Тамхи таван нас хорооно.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ