Сүүлийн гурав хоногт Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол 11-ээр нэмэгдлээ.
Тодруулбал, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 4 эрэгтэй, 4 эмэгтэй нийт 8 хүнээс халдвар илэрсэн. 23, 24-ний өдрүүдэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч болох ОХУ-ын хоёр иргэнээс халвар илэрсэн. 24-ний өдөр Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 14 настай эрэгтэй хүүхдээс халдвар илрээд байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 339 болсноос 312 хүн эдгэрсэн. Эдгэрэлт 92 хувьтай байгаа.
Эдгэрч, ажиглалтын хугацаа нь дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад 8 хүн, сувиллын ажиглалтад 3 хүн байна. ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээ хийлгүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.