Өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр бага насны дөрвөн хүүхэд гэртээ шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ өдөр "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-гийн таван ханатай гэр шатаж байна" гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, галыг унтраасан байна. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нарын дөрвөн хүүхэд өртөж, нас барсан байна.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Ахуйн гал түймрээс сэргийлцгээе!