МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр Д.Сумъяабазарын УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох таамаглал байгаа аж.
Мөн Нийслэлийн ИТХ-ын даргад Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ж.Батбаясгаланг, Хотын ерөнхий менежерт одоогийн НИТХ-ын дарга Р.Дагвыг томилохоор тохирсон гэх мэдээлэл МАН дотор яригдаж байна.
Өнөөдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг батламжлах эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдааны товыг гаргах юм. Мөн маргааш НИТХ-ын анхдугаар хуралдаан болж НИТХ-ын даргыг томилно.
Эх сурвалж: Isee.mn