МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт санхүү, эдийн засгийн салбарын мэргэжлийн байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Эдгээр байгууллагууд нь олон улсын мэргэжлийн дээд байгууллагынхаа жинхэнэ гишүүн, Монгол Улсын хуулиар эрх хэмжээ, чиг үүрэг нь тогтоогдсон, гишүүнчлэлтэй, нийтэд ил тод хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын тогтолцоотой байгууллагууд юм.Б.Түвшин: Мэргэжлийн мэргэшсэн ТББ-ууд хамтарснаар:
- тухайн салбарын үйл ажиллагааг давхцуулахгүй ажиллах,
- мэргэжлийн байгууллагуудын статусыг бий болгох,
- олон нийтийн буюу нийгмийн олон талын эрх ашгийг дээдлэх,
- салбарын болон мэргэшсэн байгууллагуудын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох,
- мэргэжлийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалан ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигтээ тусгасан гэв.
Тус салбарын мэргэжлийн байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг ролийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулах зорилгын хүрээнд энэхүү санамж бичигт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн ерөнхийлөгч Г.Баянмөнх, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны ерөнхийлөгч Ж.Оюумаа нар гарын үсэг зурлаа.