Эмэгтэйчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суух зөрчил их гаргаж байна. 2019 онд 6400 эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Өдөрт л 20 орчим эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэсэн үг юм. Үүний 2400 нь давтан үйлдэлтэй аж.
Тэгвэл 2020 эхний найман сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18,505 зөрчил илэрчээ.
Үүний 1415 нь эмэгтэй жолооч байсан бөгөөд 147 нь тухайн үйлдлийг давтан гаргасан тул шуухээс баривчлах шийдвэр гаргасан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг.