Одоогоор зорчигч урсгал 70 хувь, хөөрөлт, буулт, ачаа шуудан 63 хувь, өнгөрөлтийн нислэг 54 хувиар буурчээ
УИХ-аар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед улсын төсвийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг агентлагуудын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралыг хүндрэл багатай даван туулах боломжийг эрэлхийлэх үүднээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд ИНЕГ-т ажиллалаа.
Энэ удаагийн УИХ, Засгийн газар онцгой нөхцөлд Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Цар тахлын улмаас төсвийн орлого хумигдах болсон тул төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэвчиж болох зардал, нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэн оновчтой тодорхойлж, төсвийн зарцуулалтын тэнцвэрийг хадгалах нь нэн тэргүүний зорилт юм гэлээ.
Ковид-19 цар тахлын улмаас олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа үндсэндээ зогсож, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн нь манай улсын иргэний нисэхийн салбарт ч сөргөөр нөлөөлж, нийт орлого нь 49 хувиар буураад байна. Одоогоор зорчигч урсгал 70 хувь, хөөрөлт, буулт, ачаа шуудан 63 хувь, өнгөрөлтийн нислэг 54 хувиар буурчээ.
ИНЕГ-аас сүүлийн жилүүдэд орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр агаарын замыг чиг шулуун болгож, навигацийн хураамжийг шинэчлэх, орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр олон ажлыг хийж хэрэгжүүлсний үр дүнд 2019 онд Агаарын тээврийн орлого ДНБ-ий 2.4 хувь буюу 498 тэрбум төгрөгт хүрээд байсан бол энэ жил 224 тэрбум болтлоо буурсныг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Жилийн Орлогоосоо хэд дахин их зардал гаргадаг Орон нутгийн нисэх буудлуудыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дорвитой хөгжүүлбэл орон нутгийн нислэгийг идэвхжүүлэх замаар дотоодын аялал жуулчлалаас орох орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Тиймээс орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй. Цаашлаад хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, ИНЕГ болон Иргэний нисэхийн үндэсний төвийн статусыг илүү тодорхой болгож, агаарын тээврийн үйлчилгээний зохицуулалт, үйлдвэрлэл 2-ыг зааглаж өгөх зэргээр анхаарах зүйлс чамгүй их байгаа тул энэ чиглэлээр анхаарч ажиллана гэв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ