Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар Сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэрийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулав.
Төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдвал зохих 124 объектоос 89 хамруулж, гал түймэр гарч болзошгүй 435 зөрчил илрүүлэн газар дээр нь 62 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 66, мэдэгдэл 14, танилцуулга 2 нийт 82 эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллажээ.
Шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 2 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн холбогдох заалтыг 12 хуулийн этгээдэд 25 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулж, 3 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.