Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тухайгаа өнгөрсөн жил олон нийтэд хандан мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тэрбээр 1990-ээд оны сүүлчээс уртын дуучин Д.Түвшинжаргалтай хамтын амьдралаа эхлүүлсэн байдаг байна. Улмаар  Д.Түвшинжаргал дараагийн амьдралаа эхлүүлсэн учир  АЖ Ш.Чимэдцэеэгийн  зүгээс албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Улмаар хэд хоногийн өмнө Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах Шүүхийн шийдвэр гарч, түүнийг 2020 оны аравдугаар сарын 26-ны дотор одоо амьдарч буй байраа суллахыг шаардсан тогтоолыг гардуулж өгчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ийм болчихоод нулимсаа барж, төрдөө, шүүхдээ гомдоод сууж байна. Арга чарга байна уу, Муу Чимэдцэеэдээ туслаач" хэмээн олон нийтэд хандаад байгаа юм.

Эх сурвалж: ZUV.MN
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ