Монгол улсын гавьяат жүжигчин Н.Нансалмаагийн шавь Н.Нарантуяа үргэлж нийгмийн идэвхи гаргаж эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болж сайн үйлсийн аянд нэгдэж чаддаг дуучин бүсгүй гэдгээр олонд танигдсан билээ. Мөнхтөрийн Нарантуяа буюу Нара 1983 оны энэ өдөр мэндэлжээ. Хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа сэргэлэн авхаалжтай бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.
Амьдрал, ажил үйлс бүх зүйлсэд нь хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье.