Нярай хүүхдээ орхиж явсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Сонин, сэтгүүл, телевиз, радиогийн мэдээгээр төрсөн хүүхдээ төөрүүлж, хаясан гэх сэрдхийлгэм мэдээлэл гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд найз залуутайгаа хамт амьдрахын тулд өөрийн төрсөн хүүхдээ “Бөмбөгөр” худалдааны төвд төөрүүлсэн хэрэг олон нийтийг ихэд цочирдуулсан.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нярай хүүхдээ орхиж явсан хэрэг гарсан бөгөөд 2020 оны аравдугаар сарын 13-ны 18:00 цагийн орчимд эх нь нярай хүүхдээ цагаан өнгийн даавуунд ороож, улаан уутанд хийгээд орхин явсан байна.

Уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг худалдаж авахаа мэдэгджээ.

Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тухай тусгайлан заасан байдаг.

  • 16.3.1-д заасанчлан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүтэлх төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай.
  • Хэрэв хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ