Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.10.17/ коронавирусийн нөхцөл байдлын талаар фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад шинэ коронавирусийн зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 320 байгаа бөгөөд үүнээс 311 нь эдгэрч, ес нь эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа есөн хүний долоон хүний биеийн байдал нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Мөн одоогоор нийт 2,995 хүн тусгаарлалтанд байна.