УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсчээ

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг өнгөрсөн шөнө таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчний улмаас удтал эмчлүүлж байсан юм.

Мигэддоржийн Батчимэг (1973 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн. Өвөрхангай аймаг. Тарагт сум) нь Монгол улсын улс төрч. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагчаар ажиллаж байсан юм.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа Ёс зүйн дэд хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллав. Улмаар Монголын Парламентын бүлгэмийн дэд дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг тус тус хашиж байв. Мөн Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга байсан юм.

Гүн эмгэнэл илэрхийлье.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ