Э.Эрдэнэ: Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна
Монгол  Улсын улс төрийн амьдралд хамгийн олон жил идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг бол Цахиагийн Элбэгдорж билээ. Ардчилсан хүчнийг хоёр удаа удирдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдаар мөн л хоёронтоо ажилласан тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсон. 
Түүний хүү Элбэгдоржийн Эрдэнэ 2020 оны ИТХ-д нэр дэвшиж ялагдал хүлээсэн юм.
Э.Эрдэнэ: Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна. Намайг дэмжсэн, миний сонгуульт ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, үнэтэй хандив туслалцаа үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Үнэхээр их. Болдог бол бүгдийг нь чанга тэврээд баярласнаа хэлмээр байна.
Ялалт байгуулсан нийт нэр дэвшигч нартаа баяр хүргэе. Манай энэ хотод анхан шатнаасаа тус болох ёстой маш олон хүүхдэд багачууд, хүмүүс байгааг хэзээ ч битгий мартаарай. Иргэдээ гэсэн зөв хөрөнгө оруулалтаа дандаа зөв газраа хийнэ гэдэгт итгэж байна. Бидний гэр болсон нийслэл хотын минь тулгамдсан асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай. Би ч мөн адилгүй үүний төлөө зүтгэсээр л байх болно. Баярлалаа!
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ